Friday, January 30, 2009

Залуусаа бүгдээрээ зүтгэцгээе

/Бодол/

Кэзээ билээ дээ, "Боолын гэрээ" гээл нээх дуулиантай хино "Тэнгис" -т гарч байсан юм шиг байсан юм шиг байгаам. Мөхөс би тухайн үед завгүй байсан болоод ч тэрүү улс амьтны яриад байсан уг киног үзэж чадаагүй өнгөрсөн. Саяхан нэг үзлээ л дээ. Кино, бүтээл талаасаа бол чадварлаг хийгдсэн л хино байнаа. Гэхдээ над сэдэв нь ер таалагдсангүй шүү. Тэр залуус ямар амьдралын төлөө, ямар хэрэгцээний төлөө хүн алж байгаа энэ тэр нь муухай гэх үү дээ.
Нэг талаараа өнөөгийн залуучууд бидний гадаадад л гарчихвал амьдрал сайхан болох юм шиг сэтгэлгээтэйг арай хүнд хэлбэрээр гаргасан байж ч магадгүй л юм. Тийм үү. Заак тэрч яахав кино л юм хойно. Гэхд... больё.
Монголд хүний хөдөлмөрийн хөлс бага, цалингаараа байр, машин авна гэдэг үлгэр, биелэгдэшгүй мөрөөдөл болчоод байна шдээ. Ядаж байхад энэ төр засгийн байж байгааг, өөрсдөө л идэж уухаа гэхээс ер ард түмнээ гэхгүйн, хаашаа ч юмбэ дээ.
Гэхдээ байна шүү дээ, миний бодлоор бол: Залуучууд бид чинь заавал гадаад гэлтгүй "Монгол" -доо ажиллаад байвал нөхцөл боломж бас байнаа цаана чинь, ерөөсөө хөдөлмөрлөөл байх хэрэгтэй юм шиг байгаам, нэгэн мэргэн хүн "хөдөлмөрч хүнийг аз дайрдаг" гэж хэлсэн санагдаж байна. Надад, чамд бидэнд ямар ч боломж байхгүй ч гэсэн хийх ажлаа цаг тухайд нь идэвхтэй, шаргуу тэгээд чин сэтгэлээсээ хийж уйгагүй хөдөлмөрлөөд байх хэрэгтэй юм шигээ. Энэ тохиолдолд "аз" бол яаж ийж байгаал дайрчийма, аан. Ингээд бид нэгэн сайхан гэгээн мөрөөдөл тээгээд тас харанхуй хонгилоор бүдчин бүдчин байгаа байхгүй нь мэдэгдэхгүй жижигхээн ч болов гэрэл хайгаал, зүтгээл байя даа. Өдөр хоног сар жил өнгөрөхөд өнөө гэрэл байдийм байна, олдийм байна. Одоо нэг жоохон гэрэлтэй юм чинь ядаж л бүдрэхгүй алхана даа, тэгээд арай том гэрэл хайя, орчныг тод гэрэлтүүлнэ! тээ. Томоос том, тодоос тод гэрэл бол миний мөрөөдөл...
Залуусаа энд тэвчээртэй уйгагүй хөдөлмөр маш их нөлөөлдийм байна лээ, Мөхөс миний өгөр хар толгой үүнийг 60-ын тал күрхээсээ өмнө ойлгомж мэдэрсэндээ баяртай байгаа. Одоо ажил багатай байсан ч өөртөө ажил гаргаал күнд туслаал ажлын төлөө зүтгээл байна даа.
Өө тийм бас нэг юм ярьчдаг юм уу: Энэ барилгын салбар, автомашины засвар энэ тэр гээд мэр сэр салбарт хужаа, төлөгүүд ик ажиллах юм аа, энийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Ганбаатар ах болиулах санаатай юм ярьж л байх шиг байна лээ. Бас хувь хүний хөдөлмөрийн үнэмлэмж энээ тэрээ гээд бас бус юм байгаа. Үүнд манайханы хөдөлмөрийн сахилга бат жоохон дутагдалтай байгааму даа /гэхдээ ажлаа яс хийдэг залуус зөндөө шүү/. Хужаа, төлөгүүдийн хувьд энд ажил л хийхээр ирсэн, ажлаа л хийнэ өөр зүйлд сатаарахгүй; хэн нэгний төрсөн өдөр, шоу цэнгээн, ар гэрийн хүндрэл гэх зэрэг асуудал тэдэнд байхгүй ердөө л ажлаа хийнэ. Хаана барилга сүндэрлэнэ /хурдан/ тэрийг хужаа барьж, хаана машин засна тэнд төлөгүүд, -энэ машиныг 5 хоногт засна гэсэн бол 5 хоногийн дараа бэлэн байдаг. Ердөө л энэ "итгэлтэй байдал"-с болоод бид тэдэнд ажлаа алддаг. "Итгэлтэй байдал" өөрөө маш том бизнес болж байдаг юм уу даа. Тийм үү, үгүй юу?
Тиймээс бүгдээрээ төр засагт хамаг буруугаа тохолгүй /мэдээж тэд буруутай л байх/ одооноос өөрсдөө хичээцгээж "хонгилоос том, жижиггүй гэрэл гэгээг уйгагүй бас тэвчээртэйгээр хайцгаая" тэх үү, аан аан.
Үүний хэрээр Эх орон, ард түмэн маань мандан бадраг!
/Мөхөс би бээр күн амьтан шүүмжлэх үнэн дургүй билээ, кэрэв кэн нэгнийг шүүмжилсэн мэт санагдвал гүнээ хүлцэл өчмуй./

No comments:

Post a Comment