Monday, January 12, 2009

Аз жаргал аа гэж

Амьдрал аа гэж зовлон жаргал коёр ээлжлээд л байхым дө. Ер нь бодоод анзаарсан чинь күн гэдэг амьтан чинь амьтнаас ялгагдах бас нэгэн шинжтэймаа. Бид чинь зовлон жаргалаа өөрсдөө зохиогоод байх шиг ээ. 10 жилдээ байхад пилосопийн кичээл ордог байл уудаа. Пилосопийн багш Нарантуяа: анхдагч нь бодол араас нь матер гэж ярьдаг байсан нь санаанд ороод...
Тэрхэн агшинд төрсөн бодол минь миний тархинд бяцхан зурвас үлдээхийн, тархи маань түүнийг хадгалаад тааламжтай цаг мөчид уншаарай гээд өгхийм...
7-р ангиа төгсөөд зуныхаа амралтаар эгчтэйгээ гудамж мятрлэн алхажээ яваад өөрийнхөө залхууг гайхаал байгаам шиг, магтаал байгаам шиг ярьж явж билээ. Гэртээ орон дээрээ хэвтчээд л гэрлийг "ас" гэх кэлхээр асаал, "унтар" гэхээр унтраал байх юм гэнэ, миний бодлоор бол... күйээ миний энэ залхууг ээ, өөрөө бодохдоо залхуу күний тархи сайн ажиллаж, икийг сэтгэдийн гэж дотроо омгорхоно. /яг юман дээрээ тийм ч лаг ажилладаггүй л байхгүй юу да. ки ки/. Тэхээр би нь гэрлийг дохиогоор асдаг төкөөрөмж кийхийнэ гэнэ. Яаж ч кийкийн бодсон ч үгүй, зүгээр л кийнэ гэж бодсон шүү. Ингээд зуны амралт дуусч нэгэн тохиолоор би ӨЗБТС /Өвсөрийн Зохион Бүтээгчдийн Төв Сургууль/ гэдэг сүр нэртэй лаг сургуульд элсэлтийн шалгалт өгөөтөхлөө, азаар тэнцдэг байна шүү. Араадио электроникийн ангид нь л гүйгээд орлоошд, нөгөө кийх гээд бодсон өөрөө асч унтардаг гэрлээ ч нэг кийлээ шүү. Ёстой сонин юм аа, тэр үед над ямар ч төлөвлөгөө байгаагүй шд гэтэл одоо ингээл электрон төкөөрөмж үзэн сууж байх ч гэж... бас азтай амьдрал аа гэж өөрөө сайрхлаа. Ингээл нөгөө "залхуу" нөхөр чинь хоосон мөрөөдөлдөө автан сургуулийнхаа усан загварын ангид давхар бүртгүүлж 5 сард болох усан загварын тэмцээнд араадио удирдлагатай усан онгоц кийхийнэ гэнээ. Өө нөгөө чинь бүр гараал өглөөшүү кичээлдээ ч сууна, электроник ч үжнэ, усан онгоц ч кийнэ, аан лаг юм аа. Арван жилээ иймэрхүү бүтээлч байдлаар өнгөрөөвөл болж байна шүү гэсэн шүү юм бодоол... жаал онгирлоо шд. Цагаан ногоон сар ч өнгөрлөө би ч "Улаан Кавказ" нэртэй оросын байдалдааны онгоцыг мятр 20 -ын урттайгаар урлахаар текникийн зургаа бодит кэмжээгээр нь зурж дуусгалаа, шугам зураг гэхэд кэцүү кэцүү байсан шүү. Ингээл усан онгоцоо кийх ажилдаа орж сургууль дээр ч 2 сар ёстой амьдарлаа да. Өдөр нь кичээл, давтлага энээ тэрээ гэсээр шөнө орой нь өнөө усан онгоцоо кийгээл. Экний нэг сар бас ч гэж гайгүй ээ бага зэрэг ядарлаа, гэхдээл гүрийсээр, сүүлдээ кичээлээсээ чөлөө авч бүтэн сар өдөр шөнөгүй загварын ангидаа сууж нөгөөхөө урлаж гарсан даа. Шөнийн 4 цаг өнгөрөөгөөд загвар кийж байгаа күүкдүүд сандал, ширээ, буйдан юу тааралдсан газраа нак авна даа. Заримдаа удаан суукаар суугаараа унтаастай толгой дохиж сэрээл, хальт манараастай, хальт зүүдлээстэй, зүүдлэхдээ нээх сайхан ор зүүдэлж байгаамаа аан /Тэр ор нь "Диваажингийн ор" байсан байх даа/. Усан онгоцны тэмцээн ойртоод ирхээр бүр ч унтах завгүй болжийлаа. Гүрийж гүрийж 5 цаг күртэл сууна, тэрнээс цааш бүр дийлдэггүй шүү 10-ынхан /10-р ангийн ах нар, тэр үед би 8-н бацаан байлаа/ юмаа кийгээд суугаал байна суугаал байна унтахгүй шүү. 8-ын бацаанууд ч пянг нь даахгүй сургуулийн 2,3-н давхарын кордорын урт сандлыг нэг нэгээр нь эзэгнээд л нак нак үсэрцгээнэ дээ. Сайхан унтаж байхад нэг нь ирээд толгой дээр ус асгана, тэр нь 10-ынхан юм л даа. Тэмцээн дөхчөөд байхад та нар яагаад унтаад байна, босч загвараа кий гэж ирээд л ахархаж өгнөө. Би ч босч байгаа дүр үзүүлээд эргээд л унтлаа, дахиад л толгой дээр ус /2 дахь удаагаа/, жоохон унтуулчихгүй лайтай байсан шүү. Эргээд хэвтэхэд шаал нойтон, эхлээд асгасан ус байсан. Өө тэгээд тэр хавийн сандлын хоёр тал нойтон ус асгаастай шүү. Зу зу босч загвараа кийе дээ. Сүүлдээ ч бүр амжихаа байж юун араадио удирдлага энээ тэрээ бэ зүгээр л онгоцоо дуусгая гэж бодлоо. Тэмцээн болох өдөр аавын аймаар том усны гутлыг өмсцөн, нөгөө мятр гаруйтай усан онгоцоо мөрлөөд үнэн баатрууд явийгаама. Паркын киймэл нуур луу гудам дах күмүүсийн нүдийг кужирлаал алхаж гарна даа баахан бацаанууд. Тэмцээн дээр 10-ынханы кийсэн загварууд ямар гайхалтай явдгийм бэ яг л жинхэнэ усан онгоц шиг ус үсчүүлээд л хурдтай хүчтэй... Минийх тийм ч сайн явсангүй дээ, гэхдээ яах вэ туршлага болно ахиад хоёр жил байгаам хойно хэмээн өөрийгөө тайвшруулава. Ерөнхий боловсролын кичээл ордог багш нар, эцэг эхчүүд ч бидний бүтээлийг караад баярлаж бахдаад л мундаг байсан шүү. Гоёо гоё, гоё байсан шүү. Бидний ӨЗБТС-ийнханы кийсэн автозагвар, усанзагвар, нисэх загваруудыг мэдэхгүй күн караад наадхыг чинь кийгээгүй зовад байна, гадаад оруулж ирсийму, кэдээр зархуу ч гэж асуудаг байлаа шдэ. Сүүлд нь сургууль дээр очиж үзээд ойлгон биднийг маш их хүндэлсэн. аанхаан,
Инкэж 2 сар бараг нойргүй шахам явлаа. Тэмцээн ч дуусч гэртээ ч карихаар боллоо. Аа яа яа "Диваажингийн ор"-ыг бодоод маш их баярлан гэр рүүгээ күчтэй курдтай алхлаа. 2 сар кордорын модон сандал мэтийн "орон" дээр 2-3 цаг бөх гэгч нь нойрсдог байжээ.
Автуусан суулаа, аз дутаж тэнд сул суудал байхгүй байлаа л. Яая карих гэж явтал автуус дотор зогсоогоороо унтдаг байна шүү. Морь шиг толгойгоо дохиж өглөөдө, гэрийнкээ буудал күртэл жаахан унтчих юмсан. Ашгүй азаар нэг суудал гарч суусаан, суугаараа унтаастай дохиж сэрээстэй л явжийгамда, күүе дараагийн буудал дээр буухым байна. За ганцхан нүдээ аниадхая, тэгсэн нэг дохиод сэртэл... ээ халаг гэж буух буудлаасаа 2 буудал өнгөрчихөж, ингээд тойрхоос яахав. Автуусны эцсийн буудлыг ороогоод л тойрлоо шүү бас л буух дөхлөө нүдээ анимаар санагдаад гүрийж гүрийж ганц анилаа, дохилоо, сэрлээ ахин 1 буудал өнгөрчээ, за болийдоо автуусан дотор өдөржингөө унтах нь, харьж "Диваажингийн ор"-н дээр унтах минь гэсээр автуусны буудлын эсрэг талаас суун гэрийн бараа харж 2 шөнө, 1 өдөр унтаж билээ.
Өглөө сэртэл ээж кичээлдээ явкууму гэлээ. Ноү шд өнөөдөр бүтэн биз дээ, үгүй ээ чи 2 өдөр унтсаан күү минь гэжийнэ. Аанкаан... тэгээ юу. Би ч нак үсэрчээ дээ.
Жил бүрийн кавар инкэж гүрийсээр 10-аа ч нэг төгслөө дө хө. Эргээд карахад сайхан юм даа. Ийм замыг туулаад 10-аа төгсөнө гэж... Жаргалтай, көгжилтэй, сайхан байж ээ.
Тухайн үедээ ямар кэцүү зовлонтой байваа, зовхио дийлэхгүй ядараал кэцүү кэцүү.
Үгүй шүү энэ зовлон биш аж ээ, энэ дэндүү их жаргал юм байна лээ,
Күссэн юм күзүү орооно гэж байдийм байна, би ийм зүйлийг күсчээ, күсээд күрээд кийжээ. Энэ маань мааш ик жаргал юм байна өө.

2 comments:

  1. Тэгээд энэ сонирхол хоббигоо одоо юунд ашиглаж байна? энэ жинхэнэ хүүхэд нас байна даа

    ReplyDelete
  2. Тиймээ энэ ёстой хүүхэд насны аз жаргал. /гэгээн/ Аж жаргал дотроо олон төрөл байхаа. гэж боджийн шдээ кө. Одоогоор энэ төрлөөр ажиллахаа байчаад байна аа, Ер нь бол ажил, амьдрал нэг цэгцэрхээр амралтаараа ч юм уу ер нь нэг тийм заваараа ч юм уу мөрөөдөж явсан усан онгоцоо нэг хийж сайхан кайф авах санаатай л явна. Одоо ч тэгээд кайф маягаар л ашиглах байх даа.

    ReplyDelete