Tuesday, January 13, 2009

Бодлоо хянаарай,,,

/гэж захьяа.../

За би гэдэг күн чинь чийчаан барих бөөн хообии болж байж жолооны курст нэг суулаа, күйээ мөн амаркана аа яасан курдан сурваа энэ чийчаан гээчийн барьж. Жолооны үнэмлэхээ гардаж аваад нэг хэсэгтээ л күн амьтны машаан тэргийг гуйгаастай
. Энгэс тэгэс гээд надаа машаанаа унуулдаг күн ч олдохгүй боллоо шүү. Улмаар коёр жил өнгөрөөтөхлөө дөө. Чийчаан тэрэг барих күсэл ч буурлаа, харин тэр үед өөрийн гэсэн чийчаантай болох хувь тохиолоо шүү, тэр нь Accent гэжийга. Баярласаан баярласан /одоогоос 3 жилийн өмнө л дөө/. Шинэ жолооч шүү дээ, бас л паацагана даа, будлиал уулзвар дээр ирхээр утас дуугарна, дохиогоо өгнө, араагаа солино, үрүүлээ мушгина, дээр нь бас тамхи зуугаастай, аан жолооны ард ч ажил мундахгүй их байлаа шдээ. Бага зэрэг сураад ирсэн чинь бааварлаал ааягүй байнаа, давхиал. Гэхдээ толгойд нэг зүйл бодогдоостой, тэр нь юу гэхээр: Би чинь шинэ жолооч шүү дээ, болгоомжтой явах юм шүү, янз бүрийн юмны араас орчих вий, осол аваар гаргачих вий, ээ дээ би минь болгоомжтой л яваарай даа гэж л өөртөө байнга сануулна. Дотроо өөртэйгөө ярьж байна аа, за дэмий ч юм бодчихов уу даа, ер нь л болгоомж илүүдэхгүй шдээ, гэхдэээ л машаан тэрэгний араас орчуул балрана даа гээл бүр төсөөлдөг байлаа шүү. Гэтэл болох ёстой юм болж нөгөө төсөөлөл маань биелэдэг байна шүү. Чоорт юм аа, портерийн асаас орчдог байнашдэ, ёстой гайтай юм аа. Кэд коногийн дараа дахиал мүргөлддөг байна шүү. бүтэлгүй гэж...
Өө тэгээд коёр мүргөлдсөн машаанаар яакав гэж бодоод өнөө чийчаанаа зармаар болоод л зарлаа... Дахиад нэг toyota exciv гээч чийчаана авлаа л гэжийга. За одоо л үүнийг гамтай унана даа л гэж бодлоо. Жолооны ард сэтгэл амар сайкан л явжийхийн, гэтэл нөгөө л лайтай бодол үе үе орж ирнэ, орж ирүүт нь гаргаад каяжих ёстойм байна лээ л дээ. Гэтэл би чинь улам өргөж аваад төсөөлөөл ургуулж бодоол сая нэг ухаан орж түүнийг авч хаяна даа. Энэ бодол төсөөллийнхөө ачаар би өнөөх шинээр авсан чийчаанаа 2 мүргүүлээд авлаа л даа. Яахав сурснаараа зараад өөр машин авлаа. Дараагаар нь toyota chaser гэдэг машаан авлаа л даа. Тэр ч ёстой машаан байсан шүү, гаширлаад даатгуулаад авсан гэжийгаамаа. Яахав даатгалтай юм чинь мүргөлдүүл кокиролгүй л юм шиг санаад л давкиж сурлаа шдээ. Хааяа уралданаа бас болоогүй байж. Цагаан сарын шэнийн 3-ний өглөө нэгдүгээр корооллын зам дээр нэг CRV тэй уралдаад 80 күрлээ 100 күрлээ дөнгөж гүйцлээ шүү тэгээл байхгүй пүн пан болоол явцан. Нөгөө л "гайхамшигт бодол"-ынкоо ачаар көөркий чайзерээ жил гаруйхан хугацаанд унахдаа 1 2 3 4 мүргүүллээ дээ. Ёстой аамаар юм даа. Ямар сайндаа манай арван жилийн найзууд маань намайг чи машаан авч "мүргөлдүүлж" тоглож байгааму гэж шоолдог байлаа шдээ. Ичсэн гэж... 3 хон жил жолоо барихдаа гамшиг болтлоо мүргөлдсөн шүү. За тэгээд чейзерээ зарлаа даа зарлаа. сайн ч тэрэг сайкан ч тэрэг байсан шүү... одоо ч тийм байна лээ. Ингээд дараагаар нь toyota carina гээч чийчааныг удаалан солилоо доо. Миний таркинд мөнөөх "гайхамшигт бодол" орж ирүүт нь л би шууд гаргаад хаячиж чаддаг болсийм шүү. Бас болоогүй ээ лагерийн замд жиипнүүдтэй уралддаг гэжийгама. Камааргүй давхих осолтой шдээ, зүгээрээ одоо муу юм бодож болохгүй. Ингээд би чадлаа сайхан уралддаг байлаа шүү, машаан тэгээд каазлаад байхаар сэтгэл санаа мэдэрдэг болчдог ч юм уу цойлоостой чийчаан байж билээ, ик л давкина даа ганц ч шүргэлцэж, үнэсэлцээгүй чийчаан шүү, Аль эртнээс өөрөө өөртэйгөө л тэмцэх байж дээ, күн ер нь муу бодлыг тээгээд явж бодоггүйм байна, би шалгалтандаа унчуул яана, би тэнцкүү бол яанаа, би ядуу байна, би зовлонтой байна... Ээ энэ бүх муу бодлууд күнд кэрэггүй ээ. сайн сайхныг күс, мөрөөд, аа тэгээд л зүтгээд бай даа. Кэзээ нэгэн цагт күсэл биелэж, зүүд амилна аа гэж, тэр л үед хүн та амьдралд баярлаж, өөрөөрөө бахархана даа.
Одоо би кэсэгтээ л уралдаж давкилдах чийчаангүй байна, энэ нь амар ч юм уу.
Каашаа я яааркав дээ тэгээд...

1 comment:

  1. Хн ямар сайхан чийчаанууд байлаа нтр кк..Тэгээд өөрөө бэртээгүй л бол яамай даа..Муу юм бодох ч дэмий л дээ..Өөрийгөө яаж төсөөлнө, чи яг тийм л хүн болно гэж үг байдаг даа..Блогт минь зочилсонд баярлалаа..Шинэхэн блогт чинь амжилт хүсье! :D

    ReplyDelete